Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн шугам, тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэл, дүүргүүдэд үе шаттайгаар зохион байгуулсаар байна.
Баянзүрх дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийн хүрээнд өчигдөр (2019.08.02) хийсэн үзлэгээр цахилгааны оруулгын утастай холбоотой 2411, тоолуурын нэгдсэн хайрцагтай холбоотой 3797 зөрчлийг илрүүлж, 5423 хэрэглэгчид шаардлага өгч, шаардлага хангахгүй, хүн амьтанд аюул учруулахуйц холболттой 38 хэрэглэгчийн цахилгаан хэрэглээг түдгэлзүүлж, 23 гэмтлийг устгасны зэрэгцээ 27930 хэрэглэгчид мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.