Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн шугам, тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэл, дүүргүүдэд үе шаттайгаар зохион байгуулсаар байна.
Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийн хүрээнд өчигдөр (2019.07.22) хийсэн үзлэгээр цахилгааны оруулгын утастай холбоотой 747, тоолуурын нэгдсэн хайрцагтай холбоотой 3691 зөрчлийг илрүүлж, 1854 хэрэглэгчид шаардлага өгч, шаардлага хангахгүй, хүн амьтанд аюул учруулахуйц холболттой 114 хэрэглэгчийн цахилгаан хэрэглээг зөрчлөө арилгах хүртэл хугацаанд түдгэлзүүлж, 247 гэмтлийг устгасны зэрэгцээ 35884 хэрэглэгчид мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.