Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ ЯВАГДАЖ БАЙНА

 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор өнөөдөр /2019.07.05/ нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын хэмжээнд нийт 474 дэд станц, 12515 тоолуурын нэгдсэн щит, 76060 хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн шугам, тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна.
   Өдөрлөгийн хүрээнд 70047004 утсаар болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан энэ өдөр хэрэглэгчдээс ирүүлсэн техник үйлчилгээний ажлын захиалгыг үнэ төлбөргүй хийж өгч байна. Гол нь тухайн хэрэглэгч ажлын захиалгыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай материал хэрэгслээ бэлдсэн байх хэрэгтэй.
Үзлэгээр дараах ажлууд хийгдэж байна.

Үүнд:

1. Хэрэглэгчдэд цахилгааны оруулгын утас, щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
2. Оруулгын утсаа солиулахаар материалаа бэлдсэн хэрэглэгчдийн утсыг газар дээр нь сольж өгөх;
3. Гадна цахилгаан шугам, тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулах.

Хэрэглэгчдэд цахилгааны оруулгын утас, щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хүрээнд:

 

   УБЦТС ТӨХК нь Монгол Улсын Иргэний болон Эрчим хүчний тухай хуулийн дагуу хэрэглэгч бүртэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулдаг. Гэрээнд цахилгаан шугам тоноглолыг өмчлөлийн байдлаас хамааруулан эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн эзэмшлийн зааг гэж нэрлэн, ашиглалт, аюулгүй байдлыг хэн хариуцахыг тусгаж өгсөн. Гэр хорооллын болон зуслангийн айл өрх хэрэглэгчдийн хувьд тоолуурын нэгдсэн щитнээс гэр, сууц руугаа татаж цахилгаанд холбогдсон оруулгын утас нь тухайн хэрэглэгчийн өмчлөл, эзэмшилд хамаардаг. Тиймээс оруулгын утасны бүрэн бүтэн байдал, ашиглалт үйлчилгээтэй холбоотой зардал, аюулгүй байдал, баталгаажуулалтыг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.1.8-д заасны дагуу бүрэн хариуцах юм. Иргэд оруулгын утсыг сонгохдоо эрс тэс цаг уур, хөрсний өөрчлөлттэй газар нутагт тохирсон кабель утсыг сонгох нь чухал. Жишээ нь бидний хэлж сурснаар ВВГ, ПВС, ШВВП гэх мэт кабель утаснууд манай нөхцөлд тохиромжтой байдаг. Оруулгын утасны хөндлөн огтлолын голч нь зэс дамжуулагчтай бол 2*4 мм.кв, хөнгөн цагаан бол 2*6 мм.кв байвал ачаалалд тохирно. Мэдээж ямар нэгэн залгаасгүй байх ёстой. Энэ утас халж байна уу, шалбарч, эрчилж үү гэдэг дээр анхаарал, хяналт тавьдаг байх хэрэгтэй.  Мэдээж гэр сууцны дотор холболт буюу монтажны аюулгүй байдлыг мартаж болохгүй. Заавал мэргэжлийн компаниар эсвэл хариуцлага хүлээх чадвартай мэргэжлийн хүнээр хийлгэж, зөвлөгөө авах нь зүйтэй. Харин тоолуурын нэгдсэн щит нь эрчим хүчээр хангагч байгууллага буюу УБЦТС ТӨХК-ийн эзэмшилд хамаардаг. Тиймээс хэрэглэгчид щитний цоож цуургыг эвдэх, гэмтээх, дур мэдэн оролдож болохгүй. Хамгийн гол нь дур мэдэн оролдвол эрүүл мэнд, амь насаа алдах аюултай байдаг.

Оруулгын утсаа солиулахаар материалаа бэлдсэн хэрэглэгчдийн утсыг газар дээр нь сольж өгөх хүрээнд:

   УБЦТС ТӨХК нь хэрэглэгчийн оруулгын утас солих ажлын захиалгыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв төлбөртэй хийж гүйцэтгэдэг. Өдөрлөгийн үеэр оруулгын утсаа солих шаардлагатай, солих утас нь бэлэн байгаа хэрэглэгчид энэ үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгч байна. Өдөрлөгийг тохиолдуулан долдугаар сарын 5-ны өдөр оруулгын утсаа солиулах дуудлага өгсөн хэрэглэгчдийн ажлын захиалгыг энэ амралтын өдрүүдэд багтааж үнэ төлбөргүй хийнэ. Үнэ төлбөргүй үзүүлэх өнөөдрийн үйлчилгээ зөвхөн оруулгын утас солих ажлаар хязгаарлагдаагүй. Автомат солих, сөхөх, хэрэглээ сэргээх, тоолуурын ажиллагаа шалгах гэх мэт үйлчилгээ ч мөн багтана.

Гадна цахилгаан шугам, тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулах хүрээнд:

 

   МУ-ын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.4, 32.2.5 дахь заалтуудыг үндэслэн зориулалтын бус, шаардлага хангахгүй, залгаастай, ил задгай татсан гэх мэт эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн оруулгын утастай хэрэглэгчид зөрчлийг арилгах хугацаатай шаардлага өгч байна. Хүн, амьтны амь нас эрүүл мэндэд аюул учруулахуйц, гал түймэр гарах нөхцөл байдлыг үүсчихсэн оруулгын утастай болон өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр дур мэдэн хангасан хэрэглэгчдэд мөн хугацаатай шаардлага өгч, зөрчлийг арилгах хүртэл хугацаанд хэрэглээг нь түдгэлзүүлэх ажлууд мөн хийгдэж байна.