Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын бүх хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд нийт 474 дэд станц, 12515 тоолуурын нэгдсэн щит, 76060 хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн шугам, тоноглолд үзлэг хийгдэнэ. Мөн энэ өдөр 70047004 утсаар болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан хэрэглэгчдээс ирүүлсэн техник үйлчилгээний ажлын захиалгыг үнэ төлбөргүй хийж өгнө. Гол нь тухайн хэрэглэгч ажлын захиалгыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай материал хэрэгслээ бэлдсэн байх хэрэгтэй.
Өдөрлөгөөр дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:
Иймд мэргэжлийн байгууллагатай хамтран өөрийн эзэмшлийн гадна цахилгаан тоноглолын аюулын эрсдэлийг бууруулахад идэвхтэй оролцохыг хэрэглэгч та бүхэнд уриалж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
2019.07.04