Хавдар судлалын үндэсний төв нь хавдрын туяа эмчилгээндээ шугаман хурдасгуур аппарат бүхий технологийг нэвтрүүлж, өнөөдөр албан ёсоор ажиллагаанд оруулж байна. Энэ явдлыг тохиолдуулан УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн хамт олон сэтгэлийн хандив болгож тус төвийн Туяа эмчилгээний тасгаар эмчлүүлж буй бяцхан хүүхдүүд, өвчтөнүүдэд шаардлагатай мэдээллээ цаг алдалгүй авахад нь зориулж 68 инчийн зурагт авч бэлэглэлээ.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.